Давхар дээлтэй НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан ₮2,5 ТЭРБУМЫН ХОЁР ОРОН СУУЦТАЙ, ₮320 саяын авлагатай

18 насны төрсөн өдрөөрөө МАН-д элсэж, намын батлах өвөртөлсөн М.Энхболдын охин Э.Хулан Улс төрийн карьераа намын анхан шатнаас эхлүүлж, Сонгинохайрхан дүүргийн (СХД) ИТХ-ын төлөөлөгчөөр 2016, 2020 онуудад дараалан сонгогдож байв. Улмаар 2024 оны орон нутгийн сонгуулиар СХД-ээс МАН-ын нэрсээр өрсөлдөж, Нийслэлийн ИТХ-ын (НИТХ) төлөөлөгчөөр сонгогдсон юм.
Нэг цагт тэрээр “Түлшний хяналтын газар” НӨҮГ-ийн ТУЗ-ийн гишүүн, “Хөрөнгө оруулалтын газар” НӨҮГ-ийн ТУЗ-ийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч гэх зэргээр ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ ажилласан нь олны хэл амыг их таталсан билээ.
Тэгвэл өнөөдөр Э.Хулан Нийслэлийн өмчит “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрээр нийслэлийн хэмжээнд спорт цогцолборууд, ахмадууд болон хүүхэд залуучуудын дасгал хөдөлгөөний орчныг нэмэгдүүлэх чиглэлээр төслүүд хэрэгжүүлж байгаа юм.
"Давхар дээлтэй" Э.Хулан төлөөлөгчийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮93 сая
Гэр бүлийн орлого: ₮65 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,5 ТЭРБУМ /Орон сууц-1, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮250 сая /Toyota, Land Criuser 300/
Мал аж ахуй: ₮56 сая / Хонь-50, Адуу-5, Үхэр-10, Адуу-19 /
Газар: ₮25 сая буюу үнэлгээгүй /Өмчлөх-007га-1, Эзэмших-700м2-1 нийт хоёр ГАЗАРТАЙ /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮40 сая
Хадгаламж: ₮268 сая
Авлага: ₮320 сая
Зээл: ₮600 сая гэж мэдүүлжээ.
