Баянгол дүүргээс сонгогдсон НИТХ-ын Төлөөлөгчид дүүргийнхээ ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Баянгол дүүргээс сонгогдсон НИТХ-ын Төлөөлөгчид дүүргийнхээ ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Нийслэл, дүүргийнхээ хөгжил дэвшлийн төлөө олон жил хөдөлмөрлөж, төрдөө зүтгэсэн ахмад үеийнхнийхээ хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлэн, нийслэлийн нэрэмжит шагналаар шагнаж, урамшуулсан юм.
НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа "Өнөөдрийн хөгжил, бүтээн байгуулалтын үндэс суурийг тавилцаж, залуу үедээ үнэтэй сургаал, туршлагаа өвлүүлж ирсэн ахмад буурлууд Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Ахмад үеийнхээ хөдөлмөр, амьдралын баялаг туршлагыг хүндэтгэн дээдэлж, халамжлан дэмжих нь бидний үүрэг билээ" гэв.









