Улаанбаатар хотын угсармал орон сууцуудыг орчин үеийн стандартын дагуу шинэчилж байна
2026 оны 9 сарын 30

Улаанбаатар хотын угсармал орон сууцуудыг орчин үеийн стандартын дагуу шинэчлэх төслийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд төслийн баг хамт олонтой уулзаж энэ жилийн ажлын явц, яаралтай шийдвэрлэх ажлуудаа ярилцлаа.
2027 он гэхэд 200 орчим угсармал орон сууцыг шинэчлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 59 орон сууцыг дулаалах ажлыг хийж байгаа бөгөөд 4 орон сууцыг хүлээлгэн өгөөд байна.
Улаанбаатар хотын угсармал орон сууцны блокийг үе шаттай дулаалж, барилгын ашиглалтын хугацааг уртасгах, эрчим хүчний хэрэглээг бууруулах, иргэдийн амьдрах орчны тав тухыг сайжруулах зорилготой ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670904
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
