ЦЕГ: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэхдээ техник технологи, хиймэл оюун ухаан ашиглах нь бодит үр дүнтэй

2026 оны 9 сарын 30

Arslan.mn
Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд өнөөдөр /2026.09.29/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр болон холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо.

Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Санхүү, ар талын албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Батчулуун, Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Ажлын салбар зөвлөлийн ажлын албаны дарга Б.Оюу-Эрдэнэ болон бусад албан тушаалтнууд оролцов.

Arslan.mn

Энэ үеэр нийслэл хотын энэ оны эхний 9 сарын гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар танилцуулж, камерын хяналтын төвийг байгуулан дэвшилтэт технологийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, шуурхай илрүүлэх арга хэмжээ авах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцсэн юм.

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670890
0 эможи

keyboard_arrow_up