Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайханы орлого жилийн дотор ₮57 саяас ₮319 сая болж НЭМЭГДЖЭЭ

2026 оны 9 сарын 28

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө, орлогын мэдүүлгийг ил болгосон. Үүнтэй холбогдуулан бид УИХ болон НИТХ-ын төлөөлөгчдийн ХОМ-ийг цувралаар танилцуулж байгаа билээ.

Энэ удаа  нийслэлийн “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга М.Говьсайханы 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэж байна.

Түүний хувьд өмнө нь "Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Мөн Сүхбаатар дүүргийн МАН-ын даргаар ажиллаж байсан Н.Учрал нь МАН-ын дарга болсноор түүний оронд тус дүүргийн МАН-ын даргаар М.Говьсайхан сонгогдсон. Түүний хувьд Н.Учралын зөвлөх, НОСК-ийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2024 онд  НИТХ-ын төлөөлөгчид өрсөлдөж гарч чадаагүй. Улмаар эргээд НОСК-ийн даргын суудалд очсон байдаг. 

Тэрээр жилийн орлого нь 2024 онд 57 сая төгрөг байсан бол 2025 онд буюу нэг жилийн дотор 319 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮319 сая
Гэр бүлийн орлого: ₮51 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,2 тэрбум /Нийтийн орон сууц-3, Оффис зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮40 сая   /Суудлын жижиг машин Mazda Mazda маркийн  автомашинтай /
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮65 сая /Өмчлөх-500м2-1, Эзэмших-600м2-1, Эзэмших-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮50 сая
Хадгаламж: ₮230 сая 
Авлага: ₮260 сая
Зээл:  ₮154 сая гэж мэдүүлжээ.

Мөн Хүрэл роуд констракшн ХХК, Тресинг монгол ХХК ХХК-иудад хувь эзэмшдэг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670848
0 эможи

keyboard_arrow_up