“Сэлбэ 20 минутын хот корпорац”-ийн захирал, НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбаатар ₮4,6 тэрбумын 2 ОРОН СУУЦТАЙ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө, орлогын мэдүүлгийг ил болгосон. Үүнтэй холбогдуулан бид УИХ болон НИТХ-ын төлөөлөгчдийн ХОМ-ийг цувралаар танилцуулж байгаа билээ.
Энэ удаа “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал, НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбаатарын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮47 сая
Гэр бүлийн орлого: ₮180 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮60 сая
Орон сууц барилга байгууламж: ₮4,6 тэрбум /Нийтийн орон сууц-2, Оффис зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮650 сая /Mercedes Benz G 300 , Mercedes Benz G 500 маркийн 2 автомашинтай /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮2 сая
Авлага: ₮700 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
