Нийтийн эзэмшлийн зам, талбайг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д олгож, иргэдийн ОРЦ ГАРЦЫГ ХААЖЭЭ

2026 оны 9 сарын 18

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 8 дугаар байрны оршин суугчид өнгөрсөн сарын 31-нд олон нийтийн орц гарцыг хааж, газар эзэмших эрх нь зөрчигдсөн гэх асуудлаар Хотын дарга Б.Пүрэвдагвад гомдол гаргажээ.

Тодруулбал, тус байрны зүүн талд байрлах хуучны 4 давхар орон сууцыг дахин төлөвлөлтийн хүрээнд шинэчлэхээр болсон ч уг ажлын хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д  газар олгохдоо оршин суугчдын ашигладаг нийтийн эзэмшлийн зам, талбайг хамруулсан гэх асуудлыг тэрбээр хөнджээ.

Гомдолд дурдсанаар, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1500500193 нэгж талбарын дугаартай газрыг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д 2025 оны наймдугаар сарын 20-ны өдөр олгож, Э-2202013027 улсын бүртгэлийн дугаарт бүртгэн эзэмшүүлсэн байна.

Гэвч уг газрыг олгохдоо нийтийн эзэмшлийн зам, талбайг хамруулсан бөгөөд энэ нь 8 дугаар байрны оршин суугчдын орц, гарцад хүндрэл учруулж, зарим оршин суугч өөрийн орон сууцанд орох, гарахад хүндрэлтэй болсон гэж гомдол гаргагч үзэж байна.

Оршин суугчид гомдолдоо “Дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр газар олгохдоо тухайн орчны иргэдийн орц, гарцыг хөндөхгүйгээр, бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчихгүйгээр шийдвэрлэх боломжтой байсан. Гэвч ингэж шийдвэрлэлгүйгээр миний эрхийг ноцтойгоор зөрчсөн” хэмээн дурджээ.

Мөн “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д олгосон газар нь одоо бодитоор нийтийн эзэмшлийн зам, талбай болгон ашиглагддаг, оршин суугчдын орж, гардаг хэсгийг бүхэлд нь хамарсан гэжээ.

Иймд тус компанид газар олгохдоо нийтийн эзэмшлийн зам, талбайг хамааруулсан эсэх, оршин суугчдын орц, гарцыг зөрчсөн эсэхийг хянан шалгаж, хэрэв зөрчилтэй бол нийтийн эзэмшлийн зам, талбайн хэсгийг тухайн газраас хасаж өгөхийг Хотын даргаас хүссэн байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
670715
1 эможи

keyboard_arrow_up