Э.Энхтөр: Орон сууцны барилга өөрөө эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжтой
2026 оны 9 сарын 17

"Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар" ОНӨААТҮГ-ын дарга Э.Энхтөр хуучны орон сууцны барилгыг эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүч ашигладаг шийдлээр шинэчлэх боломжийн талаар манай байгууллага “BIB discovery sustainable energy tech” ХХК-ийн Ерөнхий захирал С.Болорбайгальтай уулзаж, цаашид хамтран ажиллахаар санал солилцлоо.
Уулзалтаар барилгын фасад, цонх болон бусад хийцэд нарны эрчим хүчний хавтанг нэгтгэн суурилуулж, барилга өөрөө цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжийг бүрдүүлдэг BIPV технологийн шийдэл, үр ашгийг танилцууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
670705
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс


