Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК-ийн ТУЗ-ын дарга Ж.Батбаясгалан сарын 9,6 саяын ЦАЛИНТАЙ

2026 оны 9 сарын 16

Arslan.mnНИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан /2026.09.14/ болж, Нийслэлийн 2025 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Нийслэл дэх Төрийн аудитын газрын ахлах менежер Х.Түвшинбаяр танилцуулсан.

Аудитын дүгнэлтээр Орон нутгийн өмчит байгууллагын удирдлагууд сард 5.5-12.8 саяын ЦАЛИН авдаг нь дундаж цалингаас өндөр байна гэдгээ мэдэгдсэн.

Тиймээс бид энэ удаа орон нутгийн өмчит төрийн байгууллагуудын удирдлагуудын цалингийн мэдээллийг цувралаар хүргэж байна.

Тэгвэл Нийслэлийн өмчит "Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалангийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэе.

Тэрээр мэдүүлэгтээ жилийн 116 сая төгрөгийн орлоготой буюу сарын 9,6 сая төгрөгийн цалинтай гэж мэдүүлжээ. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮116 сая
Гэр бүлийн орлого: ₮65 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮50 сая
Орон сууц барилга байгууламж: ₮702 сая /Орон сууц-1, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮140 сая /BYD QCJ7150, Ford Transit маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая буюу үнэлгээгүй / Адуу-85, Хонь-150/
Газар: ₮0 сая буюу үнэлгээгүй /нийт 8 газартай/

  • Эзэмших-200м2-1,
  • Эзэмших-300м2-1,
  • Эзэмших-400м2-2,
  • Эзэмших-643м2-1,
  • Эзэмших-647м2-1,
  • Эзэмших-662м2-1,
  • Эзэмших-675м2-1

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮86 сая
Хадгаламж: ₮60 сая 
Авлага: 88 сая
Зээл:  ₮10 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670685
0 эможи

Зочин
2026-09-16 12:17
6 -7 хүний цалинтай тэнцэх мөнгө байна даа, Энэ шудрага ёс юм байхдаа,,
АРАЙ хэтэрчээ
2026-09-16 12:03
ЮУ болоод энэ дарга нар ийм өндөр цалин авдаг юм вэ? Үндэслэл байна уу?
keyboard_arrow_up