СБД-ийн Засаг дарга М.Алтангэрэл “албан бичиг хүргүүлэх“ нэрийдлээр ХАГАС ТЭРБУМ төгрөг зарцуулжээ

2026 оны 9 сарын 09

Arslan.mn

Төрийн байгууллагууд төсвийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаарх мэдээллийг “Шилэн данс”-наас цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Шилэн данс”-ны мэдээллийг онцолж байна.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл албан бичиг хүргүүлэх нэрийдлээр ХАГАС ТЭРБУМ төгрөг зарцуулжээ.

Тодруулбал, энэ оны наймдугаар сард албан бичгийн хүргэлтийн төлбөрт гэх нэрээр 534,375,000  төгрөгийг "Монгол шуудан" ХК-ийн дансруу шилжүүлсэн байна.

Гэвч уг гүйлгээний хавсралт мэдээлэлд хэдэн удаагийн хүргэлт хийсэн, ямар хугацаанд, ямар хэмжээний шуудангийн үйлчилгээ авсан зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг тусгаагүй байна. 

Өөрөөр хэлбэл, төсвийн 534.3 сая төгрөгийн зарцуулалт хийгдсэн боловч тухайн гүйлгээний талаарх мэдээллийг “Шилэн данс”-д бүрэн, тодорхой мэдээлээгүй гэсэн үг.

Төсвийн хөрөнгөөр хийгдсэн ийм хэмжээний зарцуулалтад юунд, хэдий хэмжээний үйлчилгээ авсан нь ил тод, ойлгомжтой байх учиртай. Иймд дээрх 534.3 сая төгрөгийн зарцуулалтын дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд нээлттэй байх шаардлагатай юм.

Arslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
670600
1 эможи

Зочин
2026-09-10 21:13
АТГ юу хийж байна вэ
Зочин
2026-09-10 21:12
Энэ хөдөөнийхөн л мөнгө иддэг дарга нар байх юмаа зайлуул малын бөгснөөс өөр юм үзээгүй болхоор гэнэт их юманд ороод ирэхээрээ цадахаа мэдэхгүй баруун солгрйгүй нойр хоолоо мартаж идэх юм даа та нар хараал бай идэж уудаг дарга нар дандаа хөдөөнөөс ирсэн нутаг нугынхаа дарга нарынхаа цүнхийг барьдаг нөхдүүд байгаа
РэнцэндоржБатболд
2026-09-10 10:09
Үнэхээр өөрийн мөнгөөрөө таамаглаж байгаа юм шиг ингэж Ард түмний мөнгийг баруун солгойгүй цацаж байдаг хүмүүсийг хатуу арга хэмжээ авч байх хэрэгтэй юм байгаа манайхан хэтэрхий Толгойтын илсээр байгаад дээр дооргүй идэж уусан их л эрх мэдэлтэй хүмүүс энэ улсад хэтэрлээ!!!
Хэн ий хүүхэд вэ?
2026-09-10 00:02
Хэний хүүхэд вэ? Аавын Ээжийнх нь нэрийг хамтад нь бичиж сурвалжилж байлдаа .
М.Алтангэрэл

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up