ОСНААУГ: Чингэлтэй дүүргийн хэмжээнд 328 орон сууцны байрны 14840 өрх, 1666 аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлж байна

Чингэлтэй дүүргийн хэмжээнд 328 орон сууцны байрны 14840 өрх, 36224 оршин суугч, 1666 аж ахуйн нэгжид 45411 км инженерийн шугам сүлжээгээр дамжуулан халаалт, халуун, хүйтэн ус болон бохир ус татан зайлуулах үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
Нийт инженерийн шугам сүлжээний 29535 км буюу 65 хувь нь 25-аас дээш жилийн насжилттай болсон тул шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, найдвартай ажиллагааг хангах шаардлагатай байна.

Энэ хүрээнд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Э.Энхтөр, Ерөнхий инженер Ж.Пүрэвжамц, болон хэлтэс, нэгж, салбар төвүүдийн дарга, ахлах инженерүүд нар 09-р сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Б.Нацагдорж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Дүүргийн Засаг даргын орлогч Н.Бямбагэрэл, Засаг даргын орон тооны зөвлөх Б.Болортунгалаг, Дүүргийн менежер Д.Уянга, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Тамир мөн холбогдох хэлтсүүдийн дарга нар, Хороодын дарга нартай уулзалт хийж инженерийн шугам сүлжээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар танилцуулан, Нийслэл болон дүүргийн төсөвт тусган шийдвэрлүүлэх асуудлаар хэлэлцлээ.
Уулзалтаар:
- Ашиглалтын хугацаа дууссан 4 Ус дулаан дамжуулах төвийн 3 нэр төрлийн буюу халаалтын насос, халуун хүйтэн усны ялтсан дулаан солилцуур 3 тоног төхөөрөмж суурилуулахад нийт 33,2 сая төгрөг шаардлагатай байгааг танилцууллаа. Тус тоноглолыг суурилуулснаар 4, 6-р хорооны нийт 961 өрх, 2883 оршин суугчийн дулаан хангамжийн хэвийн найдвартай байдал хангагдах боломжтой болно.
- Чингилтэй дүүрэгт гадна тэжээлийн кабель шугамын өмчлөгч, эзэмшигч нь тодорхойгүй нийт 19 шугам байна. Тэдгээрийг хариуцах эзэнтэй болгох, шугамд эвдрэл, гэмтэл гарсан үед хариуцах, шуурхай арга хэмжээ авах холбогдох байгууллага тодорхойгүйгээс 47 орон сууцны байрны 1350 өрхийн дулаан, цахилгаан, халуун, хүйтэн ус тасалдах эрсдэл үүсэж байгаа талаар танилцууллаа.
Дүүргийнхээ инженерийн шугам сүлжээний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчид, Дүүргийн Засаг даргын орлогч Н.Бямбагэрэл, Дүүргийн менежер Д.Уянга, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Тамир болон удирдлагын хамт олонд талархал илэрхийлье.

