Б.Сэмжидмаа: ЕБС-ийн захирлуудад ажлын нөхцөлийг дэмжих нөүтбүүк олголоо

2026 оны 9 сарын 03

Arslan.mn

Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын ажиллах нөхцөл, ажлын бүтээмжийг дэмжих зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нөүтбүүк олголоо.

Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа "Өнөөдөр боловсролын салбарын удирдлагын ажил зөвхөн сургуулийн байранд хязгаарлагдахгүй болсон. Сургууль, багш, сурагч, эцэг эхтэй холбоотой олон асуудлыг цахимаар шуурхай шийдвэрлэх, мэдээлэл солилцох, шаардлагатай үед хаана ч, хэзээ ч ажлаа үргэлжлүүлэх хэрэгцээ бий.

Тиймээс ажлын хэрэгцээнд нийцсэн техник, тоног төхөөрөмжтэй болсноор замын түгжрэлд цаг алдахгүйгээр цахимаар ажлаа зохион байгуулах, шаардлагатай асуудалд цаг алдалгүй хариу арга хэмжээ авах, ажлын уян хатан байдлыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

Энэ шийдвэр нэг төхөөрөмжийн дэмжлэг биш гэж бодож байна.

Харин цаг хугацааг хэмнэж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, асуудлыг газар дээр нь болон цахимаар шуурхай шийдвэрлэх боломжийг нэмэгдүүлж буй хөрөнгө оруулалт юм" гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670499
0 эможи

Б.Сэмжидмаа

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up