Томчуудын хүүхдүүд болох Ж.Энхжаргалан, Х.Мөнхжин нар “хотын газар“-ыг МӨРИЙТЭЙ наймаалцаж тоглодог уу

Цахим орчинд томчуудын хүүхдүүд "хотын газар"-ыг мөрийтэй наймаалцаж, тоглодог гэх бичлэг цацагдаж олны шүүмжлэлийг дагуулж эхэллээ.
Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан, Дамбын Хишгээгийн хүү Х.Мөнхжин, жүжигчин Б.Баттөр буюу Ангууч нар мөрийтэй покер тоглохдоо нийслэлийн газраар мөрийцөж буй бичлэгээ санамсаргүй оруулсан байжээ.
Төд удалгүй Дамбын Хишгээгийн хүү Х.Мөнхжин уг бичлэгээ "стори"-оосоо устгасан байв. Тэнд хамт тоглож буй залуучууд нь Улаанбаатар хоттой ямар нэг байдлаар хамтран ажилладаг, ажил авч туслан гүйцэтгэдэг нөхдүүд байсан нь анхаарал татна.
Цахим орчинд уг бичлэгтэй холбоотойгоор Ерөнхий сайд Н.Учрал, Хотын дарга Б.Пүрэвдагва нарын найзууд гэх нам дагасан залуусын фракц буюу баян айлын өв залгамжлагч нар тогтмол мөрийтэй тоглодог нь үнэн хэмээн таниж, мэдэх хүмүүс нь бичжээ. Тэд нийслэлийн газрыг, хотын томоохон тендерийг хэнд нь өгөхөө мөрийнд тавьж тоглодог гэх яриа албан бусаар МАН дотор хөвөрч байсан юм. Тэгвэл уг яриа оргүй болох нь дээрх бичлэгээр харагдаж буй.
Дашрамд сонирхуулахад, НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалангийн хувьд улсад хохирол учруулсан хэргээр шалгагдаж байгаа билээ.







