Нийслэлийн хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг өнөөдрөөс мэдээлнэ
2026 оны 8 сарын 24

Энэ хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн хүсэлтийг E-Mongolia системээр наймдугаар сарын 10-23-ны өдрүүдэд авсан. Харин өнөөдөр буюу наймдугаар сарын 24-26-ны өдрүүдэд эцэг, эхчүүдэд хариуг нь мэдээлэх аж.
Улмаар энэ сарын 27-ноос бүртгэлээ баталгаажуулснаар хичээлдээ хамрагдах боломжтой гэдгийг Боловсролын яамнаас мэдээллээ.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр тав дахь жилдээ хүлээн авч байгаа бөгөөд хоёр үе шаттай явагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670337
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
