Мэдээлэлд ойр байдлаа ашиглан ₮197 тэрбумын “тендер халаасалсан“ хэргээр шалгагдаж буй Б.Сэргэлэнбаатар ₮960 саяын 2 ОРОН СУУЦТАЙ, ₮861 саяын АВЛАГАТАЙ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нийт 45 гишүүнтэй бөгөөд тэдний зарим нь ямар нэгэн хэрэгт холбогдогчоор татагдан шалгагдаж байна.
Тэгвэл хэрэгт холбогдоод буй төлөөлөгчдийн нэг бол “Давхар дээл”-ээр өөрийгөө хучиж, мэдээлэлд ойр байдлаа ашиглан Сэлбэ дэд төв төслийн хүрээнд 197 тэрбум төгрөгийн ажлыг сонгон шалгаруулалтгүй авсан байж болзошгүй гэх хэрэгт шалгагдаж буй Б.Сэргэлэнбаатар юм.
Тодруулбал, хотын дарга асан Х.Нямбаатарын баруун гарын хүн гэгддэг түүнийг уг хэрэгт холбогдуулан АТГ-аас хойлшлуулшгүйгээр баривчилж, хорьсон ч 48 цагийн дараа суллагдсан байдаг. Гэхдээ шалгагдаж байгаа гэхээс өөр мэдээлэлгүй уг хэрэг мартагдаж буй.
Тэгвэл энэ удаа Хийсэн ажилгүй ч ₮197 тэрбумын тендер халаасалсан гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр 2025 онд шинээр 861 саяын авлагатай болсон гэж мэдүүлжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮146 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮960 сая /Орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮280 сая /Toyota Alfhard , Toyota Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮548 сая /Адуу-19, Хонь-246, Адуу-31, Үхэр-68/
Газар: ₮5 сая /Эзэмших-400м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮345 сая
Хадгаламж: ₮13 сая
Авлага: ₮861 сая
Зээл: ₮33 сая гэж мэдүүлжээ.






