Яармаг орчмын цэвэр усны 4,8 км шугамыг шинэчилж, ЗЭВТЭЙ УСНЫ асуудлыг шийдсэн гэв
2026 оны 8 сарын 17

Яармаг орчмын цэвэр усны 4,8 км шугамыг шинэчилж, ЗЭВТЭЙ УСНЫ асуудлыг шийджээ.
Энэ талаар Хотын дарга Б.Пүрэвдагва "Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосны дагуу орон сууцны хорооллуудыг усаар хангаж буй түгээх горимын ган шугамыг ахуйн усны зориулалттай HDPE, PE100 маркийн 225-315 мм голчтой полиэтилен шугамаар бүрэн шинэчиллээ. Нийт 4.8 км урт шугамыг шинээр суурилуулан хэвийн ажиллагаанд оруулаад байна. Ингэснээр Яармаг орчмын цэвэр усны шугам сүлжээний найдвартай ажиллагааг сайжруулж, иргэдийг унд, ахуйн зориулалтын чанартай усаар хангах нөхцөл бүрдлээ." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670211
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
