Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам угсралтын ажил наймдугаар сарын 10-нд дуусна

2026 оны 7 сарын 20

Arslan.mn

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний 2.8 километр ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд угсралтыг Геодези усны барилга байгууламжийн газар гүйцэтгэж буй.

ГУББГ-ын дарга Б.Бямбасайханы мэдээлснээр энэхүү шугам хоолойн угсралтын ажилд 45 хүний бүрэлдэхүүнтэй баг 13 машин механизмтай, хоёр ээлжээр ажиллаж байгаа аж.

Ингэхдээ өдрийн цагаар шугамаа тавьж, шөнийн цагаар орц, гарцаа сэтэлж наймдугаар сарын 10-нд бүрэн гүйцэтгэж дуусахаар төлөвлөжээ.

Нийслэл хотод есдүгээр сарын нэгнээс хойш газар шорооны ажил хийхгүйг холбогдох албаны хүмүүс мэдээлэв.

зураг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669907
0 эможи

keyboard_arrow_up