“Сүү“ ХХК-аас Содон хороолол хүртэлх авто замыг түр хаана
2026 оны 7 сарын 17

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Баянхошуу гудамжны 21 дүгээр хорооллын чиглэлд байрлах "СҮҮ" ХХК-аас Содон хороолол хүртэлх авто замын баруун болон зүүн урсгалыг өчигдөр буюу долоодугаар сарын 16-ны 23:00 цагаас түр хааж, зам засварын ажлыг эхлүүлжээ.
Тус хэсэгт ус зайлуулах хоолойн угсралтын ажилыг хийх бөгөөд тус замыг 2026 оны долоодугаар сарын 25-ны өдрийн 23:00 цаг хүртэл хаана.
Иймд энэ хугацаанд тухайн чиглэлээр зорчих жолооч нарыг хөдөлгөөний чиглэлээ урьдчилан төлөвлөж, өөр зам сонгон зорчихыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669889
0 эможи
Зочин
2026-07-17 15:57
Энэ замаа хаалгахгүй. Энэ зам чинь монголчуудын амь амьдралын маш чухал зам. #SaveМонголЗам.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
