Дүүхээ төвөөс Дилав хутагт Жамсранжавын гудамжны авто замын хөдөлгөөнийг түр хаана
2026 оны 7 сарын 04

Баянгол дүүргийн 8, 32-р хорооны нутаг дэвсгэр, Дүүхээ төвөөс Дилав хутагт Жамсранжавын гудамжны 0.57 километр авто зам засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Тодруулбал, засварын ажлын хүрээнд долоодугаар сарын 5-ны 00:00 цагаас долоодугаар сарын 6-ны 06:00 цаг хүртэл дээрх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хаана.
Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдэгдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669742
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
