Б.Пүрэвдагва: Үерийн аман дээр буусан айлуудад мэдэгдэх хуудас өгөөрэй. Шаардлагатай бол айлуудыг албадан нүүлгэ

2026 оны 7 сарын 03

Arslan.mn

Өчигдөр(2026.07.02) болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанаар үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэх асуудал яригджээ.

Энэ тухай хотын дарга Б.Пүрэвдагва "Үер усны эрсдэлтэй газруудад анхаарал хандуулах шаардлагатай байна. Есөн дүүргийн дарга нар онцгой анхаарч, үерийн аман дээр буусан айлуудад мэдэгдэх хуудас өгөөрэй. Шаардлагатай бол айлуудыг албадан нүүлгэ.

Гэнэтийн бороо ороход Яармаг орчим үерийн эрсдэлтэй болсон байна" хэмээв.

Улаанбаатар хотын үер буудаг газарт амьдардаг 1,900 гаруй өрх байгаа аж.

Өнөөдөр(2026.07.03) өглөөний 08:00 цагийн байдлаар нийслэл хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Партизан, Хан-Уул дүүрэгт Буянт-Ухаа, Мишээл Экспо орчмоор аадар бороо оржээ. Бороо өдөртөө завсарлагатай үргэлжлэн орно гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669722
0 эможи

keyboard_arrow_up