Туул голд сэлж байсан 23 настай эрэгтэй живж АМИА АЛДЖЭЭ

2026 оны 7 сарын 03

Arslan.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэс орчмын Туул голд хүн живсэн тухай дуудлага долоодугаар сарын 2-ны өдрийн 19:58 цагт  Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу, Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Т. (23 настай, эрэгтэй) Туул голд сэлж байгаад живсэн байжээ.

Улмаар аврагчид эрэн хайх ажиллагаа явуулж, анх усанд орсон газраас 160 орчим метрийн зайд, голын урд эргээс талийгаачийн цогцсыг олж гарган Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын III хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
669718
1 эможи

keyboard_arrow_up