“Сэлбэ 20 минутын хот корпорац”-ын захирлаар томилогдсон Б.Мөнхбаатар ₮4,6 тэрбумын үнэлгээтэй 2 ОРОН СУУЦ, БАРИЛГАТАЙ

“Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбаатарыг томилжээ.
Тэрбээр Орост их сургууль дүүргэсэн уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй нэгэн. “Эрдэнэс Монгол” компанид 2008-2010 онд уулын инженер, “Эрдэнэс тавантолгой” ХК-д 2010-2022 онд уулын инженер, төслийн удирдагч, ерөнхий инженер зэрэг удирдах албан тушаал хашжээ.
Улмаар 2022 онд нийслэлийн харьяа “Эрдэнэс баянбогд” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Баянзүрх дүүгээр 2024 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа юм.
Тэгвэл “Сэлбэ 20 минутын хот корпорац”-ын захирлаар томилогдсон Б.Мөнхбаатарын 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮47 сая /жилийн/
Гэр бүлийн орлого: ₮180 сая /жилийн/
Орон сууц барилга байгууламж: ₮4,6 тэрбум /орон сууц-2, Оффис зориулалттай барилга-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮650 сая /Mercedes Benz G 300 маркийн тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй:₮0 сая
Газар: ₮0 сая Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:₮0 cая
Хадгаламж: ₮2 сая
Авлага: ₮700 cая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
