Сургалт, семинарт ₮1 тэрбум орчим зарцуулсан БГД-ийн ИТХ-ын дарга П.Өлзийнарангийн орлого 254 сая болж, 3 ДАХИН НЭМЭГДЖЭЭ

2026 оны 6 сарын 30

Arslan.mn

Аудитын байгууллагаас Улсын төсвийн 2025-2026 онд гүйцэтгэх санхүүгийн, төсвийн гүйцэтгэлийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийжээ.

Тодруулбал,  аудитын байгууллагын шалгалтаар, Баянгол дүүргийн ИТХ 180 сургалт, арга хэмжээ хийснээрээ дүүргүүдийг ТЭРГҮҮЛСЭН байна. Тэрээр 180 удаагийн сургалт, арга хэмжээнд нийт 973.7 сая төгрөг сая төгрөгийн зардлыг зарцуулжээ.

Тэгвэл Сургалт, семинараар дүүргүүдийг тэргүүлсэн БГД-ийн ИТХ-ын дарга П.Өлзийнарангийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр, 2022 онд буюу ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 85 сая төгрөгийн орлоготой байсан бол 2024 онд дүүргийн ИТХ-ын дарга болсноор 254 сая төгрөг болж, 3 дахин нэмэгдсэн байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮254 сая /жилийн/
Гэр бүлийн орлого: ₮47 сая /жилийн/
Орон сууц барилга байгууламж: ₮872 сая /орон сууц-4, Амины орон сууц-1,Авто зогсоол-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮243 сая  /Nissan, Patrol, Lexus, RX 350 маркийн автомашинтай/
Мал аж ахуй:₮0 сая 
Газар: ₮300 сая   /Эзэмших-700м2-2, Өмчлөх-700м2-1, Эзэмших-1050 м2-1, Өмчлөх-687 м2-1 нийт 5 газартай/     Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:₮208 cая
Хадгаламж: ₮174 сая
Авлага: ₮12 cая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669656
0 эможи

keyboard_arrow_up