НЗДТГ: Энхтайваны гүүрний засварыг шөнийн 23:00-06:00 цагт гүйцэтгэж байна
2026 оны 6 сарын 30

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны гүүрэн дээрээс автомашин унасан осол энэ сарын 16-нд гарч, гүүрний хашлагад эвдрэл үүссэн.
Тус хэсгийн засварын ажлыг зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх зорилгоор шөнийн 23:00-06:00 цагийн хооронд “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж, бетон хайсны засварын ажлын хүрээнд эвдэрсэн хэсгүүдийг зайчлан шинээр хэв хашмал зангидан цутгалтын ажлыг хийж дуусаад байна. Зүлгүүр, будаг болон тоноглол хийх ажил үлдээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669647
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
