НЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Ү.Ганболд ₮330 саяын 2 ОРОН СУУЦТАЙ, ₮200 саяын ХАДГАЛАМЖТАЙ

2026 оны 6 сарын 26

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва захирамж гаргаж, НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томилсон байна.

Ү.Ганболд төрийн албанд 30 жил зүтгэсэн, мерит зарчмаар шатлан дэвшиж ажилласан туршлагатай албан хаагч аж. Нийслэлийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ү.Ганболд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэвшүүлсэн иргэдэд ил тод байх, төрийн албан хаагчдыг давхардсан олон тайлангаас чөлөөлөх, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын давхардсан чиг үүргийг цэгцлэх, үйлчилгээг илүү шуурхай үзүүлэх, цахимжуулах бодлогыг хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээжээ.

Үнэнчийн Ганболд нь Улаанбаатар хотод төрсөн. Инженер, Эрх зүйч мэргэжилтэй.

Тэгвэл НЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Ү.Ганболдын 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮82 сая
Гэр бүлийн орлого: ₮54 сая
Орон сууц барилга байгууламж: ₮330 сая /Нийтийн орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮8 сая /Суудлын жижиг машин,Nissan, Presage- 1 /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮32 сая /Эзэмших-0.13га-1, Эзэмших-700м2-2, Өмчлөх-500м2-1 нийт 4 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮200 сая 
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669610
0 эможи

keyboard_arrow_up