Сансарын И-Март худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ

2026 оны 6 сарын 25

Arslan.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 хороо И-Март  худалдааны төвийн VI давхарт утаа гарч байна гэсэн дуудлага өчигдөр /2026.06.24/ орой 22:39 цагт иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний 10, 34, 63, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 23:25 цагт тархалтыг зогсоож, 00:15 цагт бүрэн унтраасан байна.

Алба хаагчдыг очиход 6 давхарт үйл ажиллагаа эрхэлдэг гал тогооны өрөөнд гал гарч байсан гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669586
0 эможи

keyboard_arrow_up