ШИНЖЭЭЧ: НИТХ-ын төлөөлөгч Т.Даваадалай, Г.Батзориг нар нийт 5 ТУЗ-д дарга, гишүүнээр ажилладаг
2026 оны 6 сарын 15

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд зохион байгуулагдаж байна.
Өнөөдрийн сонсголд төрийн байгууллагын 60 гаруй албан хаагч ирж, нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалтын талаар мэдээлэл өгч байна. Мөн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл 17 хүн сонсголд хүрэлцэн иржээ.
Аудитын шинжээчийн дүгнэлт: Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж, нийт 104 суудал эзэлж байгаа.
- Тэр дундаа нийслэлийн ИТХ-ын 19 төлөөлөгч 3 болон түүнээс дээш ТУЗ-д оржээ.
- 10 төлөөлөгч нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.
- Төлөөлөгч Т.Даваадалай, Г.Батзориг нар нийт 5 ТУЗ-д дарга, гишүүнээр ажилладаг.
- А.Амартүвшин, С.Даваасүрэн, Т.Батцогт, З.Төмөртөмөө нар 4 ТУЗ-ийн дарга, гишүүнээр,
- 3 ТУЗ-д дарга гишүүнээр ажилладаг 13 төлөөлөгч байна.




Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
669408
1 эможи
Зочин
2026-06-15 19:42
Азтайл хүнцэрүүд юмдааа эрх дархтан дарганцар болдог
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
