АУДИТ: “Хот тохижилтын газар“ ОНӨААТҮГ-ын дарга Г. Ууганбаяр “Хэмнэлтийн хууль“ зөрчиж, баярын хурал, ууланд алхалт хийхэд төсвөөс ₮27 саяыг зарцуулжээ
2026 оны 6 сарын 11

Нийслэл дэх төрийн аудитын газраас Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ.
Тодруулбал, аудитаар нийт 245 сая төгрөгийн зөрчил илэрснээс 102 сая мянган төгрөгийн 1 албан шаардлага, 143 сая төгрөгийн 3 зөвлөмж өгчээ.
Тухайлбал,
- Ерөнхий сайдын Төвсийн сахилга бат, хэмнэлтийн албан даалгаврыг зөрчиж, баярын хурал, ууланд алхалт хийхэд төсвөөс 27 сая төгрөг зарцуулжээ.
- 102 сая төгрөгийн автомашин, тээврийн хэрэгсэлийн сэлбэгийг худалдан авч зарцуулахдаа хувийн хэрэгт тэмдэглэл хөтлөөгүй, бараа материалын дансанд бүртгэлгүй шууд зардалд бүртгэсэн
- Кассын үйл ажиллагааны журамыг батлаагүй 103 сая төгрөгийн бэлэн мөнгөний гүйлгээ гаргасан зэрэг ЗӨРЧЛҮҮД ИЛЭРЧЭЭ.
Мөн тус байгууллагын 2025 оны нийт орлогыг 14,7 тэрбум төгрөгөөр, нийт зардлыг 14,7 тэрбум төгрөгөөр, ашгийг 18 төгрөгөөр баталж, гүйцэтгэлээр 21,6 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж, 24,3 тэрбум төгрөгийн зардал гарган 2,7 тэрбум төгрөгийг АЛДАГДАЛТАЙ ажилласан байна.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын даргаар НИТХ-ын төлөөлөгч Г. Ууганбаяр 2025 оны есдүгээр сараас эхлэн томилогдон ажиллаж буй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669335
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
