“HAPPY MONSTER” гэр бүлийн фестивальд ирсэн хүн бүрийг үзэгч бус идэвхтэй оролцогч байх боломжийг бүрдүүлнэ

2026 оны 5 сарын 27

Arslan.mn

Манай улсад зохион байгуулагдаж буй хүүхэд гэр бүлд зориулсан үйл ажиллагаанууд ихэвчлэн худалдаа, шоу төвтэй болж оролцогчид нь үзэгч, худалдан авагч төдийгөөр оролцож байна.

Энтертайнмент арга хэмжээ нь зөвхөн зугаа цэнгэл бус, нийгмийн харилцааг сэргээх, гэр бүлийн холбоог бэхжүүлэх, зөв дадал, хандлагыг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой байдаг. Иймээс бид жилд ганцхан удаа болдог хүн бүр, хот хөдөөгүй ач холбогдол өгч, амарч баярладаг хүүхдийн баярыг илүү утга учиртай, шинийг танин мэдэх, хамтдаа дурсамж бүтээх, ухаалаг этертаймент байлгахаар зорьж байна.

“HAPPY MONSTER” гэр бүлийн фестиваль 05 сарын 30, 31 болон 06 сарын 01-ний өдрүүдэд Steppe Arena-д болох гэж байна.

Тус фестивалийг MOOД, DIAMNOND CIRCUS, УЛААН ЗАЛААТ фэрм зэрэг маш олон байгууллага, хувь хүмүүс нэгдэн зохион байгуулж байгаа бөгөөд уламжлалт үзвэр төвтэй арга хэмжээнээс ялгаатайгаар ирсэн хүн бүрийг үзэгч бус идэвхтэй оролцогч байх боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669105
1 эможи

keyboard_arrow_up