АТГ-т шалгагдаж буй хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр ₮1,3 тэрбумын 2 ОРОН СУУЦ, БАРИЛГАТАЙ, ₮410 саяын 3 ГАЗАРТАЙ

НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж өчигдөр мэдээлэл хийхдээ, "Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг аж ахуйн нэгжүүдийг дарамталж ашиг хонжоо олдог, гарын үсгээ 50 саяар зурдаг. Энэ асуудлаасаа болж АТГ-т шалгагдаж, ажлаасаа халагдсан" хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл АТГ-т шалгагдаж буй хотын Ерөнхий архитектор Z үеийн төлөөлөл Ч.Төгсдэлгэр 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮109 сая
Гэр бүлийн орлого: ₮240 мянга
Орон сууц барилга байгууламж: ₮1,3 тэрбум /орон сууц-2, Үйлчилгээний зориулалттай барилга-3 /
Тээврийн хэрэгсэл: ₮482 сая /Toyota, Land Criuser 300,Hyundai, Porter, Liu gong, CLG-855 маркийн 3 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй:₮37 сая /Ямаа-27, Хонь-160, Үхэр-21/
Газар: ₮410 сая /Эзэмших-1399м2-1, Өмчлөх-135м2-1, Өмчлөх-381м2-1, Өмчлөх-5000м2-1/ Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:₮14 cая
Хадгаламж: ₮96 сая
Авлага: ₮0 cая
Зээл: ₮20 сая гэж мэдүүлжээ.


