НЗДТГ-ын ажилтныг саатуулаагүй, мэдүүлэг авч байгаа гэв
Өнөөдөр цахим орчинд НЗДТГ-ын нэр бүхий хэвлэлийн ажилтныг нөхрийн хамт саатуулсан гэх мэдээлэл гарсан билээ.
Тэгвэл энэ талаар тодруулахад, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан "С"-ээс хууль хяналтын байгууллага мэдүүлэг авч эхэлсэн байна. Одоогоор түүнийг цагдан хориогүй бөгөөд хэргийн үйл баримт, зохион байгуулалт болон санхүүжилтийн эх үүсвэрийг тодруулахаар байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Харин хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад саатуулагдсан иргэн М гэгч нь Засгийн газрын эсрэг чиглэсэн гүтгэлгийн чанартай мэдээллүүдийг олон нийтийн сүлжээнд тарааж байснаа хүлээж, мэдүүлэг өгсөн аж.
Энэ талаар албан ёсны мэдээллийг тодруулаад эргэн мэдээллэх болно.
