Шинэ орлогч А.Амартүвшингийн орлого нь ТӨЛӨӨЛӨГЧ болсноор ₮98 саяас ₮462 сая, үл хөдлөх нь ₮2.3 тэрбум болж НЭМЭГДЖЭЭ

2026 оны 5 сарын 11

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөн өнөөдөр болжээ. Уг зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар зарим томилгооны талаар танилцуулсан байна.

Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томилжээ. 

Харин нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин цаашид Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудлыг хариуцаж ажиллахаар болжээ. 

Тэгвэл А.Амартүвшингийн АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “462.6 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 569.6 сая хэмээн мэдүүлжээ. 

Мөн 2.3 тэрбум төгрөгийн 6 орон сууцтай,  4 автозогсоолтой, 132 сая төгрөгийн машинтай, 709.6 сая төгрөгийн зээлтэй, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2144 ширхэг хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлсэн байна.

А.Амартүвшингийн хувьд  2020 оноос Хан-Уул дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр ажилласан 4 жилийн хугацаанд орлого нь  98 сая төгрөгөөс  462 сая төгрөг болж , ҮЛ ХӨДЛӨХ хөрөнгө нь 600 сая 2 орон сууцнаас 2.3 тэрбум 6 орон сууцтай болтлоо өсжээ. 

Түүний хувьд 2016 оноос одоог хүртэл Хан-Уул дүүргийн ЗДТГ-т Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогчоор ажиллаж байсан бол 2020-2024 онд Хан-Уул дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр ажиллаж байсан юм.

Түүний аав Ц.Амгаланбаяр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, хуулийнханд шалгуулж байсан удаатай.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668834
0 эможи

keyboard_arrow_up