НЗД-ын орлогчоор томилогдсон Г.Жаргалсайхан БЗД-ийн Засаг дарга болсноор орлого нь ₮25 саяас ₮109 сая болж НЭМЭГДЖЭЭ

НЗД-ын орлогч А.Амартүвшин ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ. Түүнийг НЗД-ын нэгдүгээр орлогчоор томилохоор болсон гэх мэдээлэл байна.
Мөн НЗД-ын хоёрдугаар орлогчоор БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайханг томиллоо.
Г.Жаргалсайханы хувьд Баянзүрх дүүргийн Засаг дарга, “Зорчигч тээвэр гурав” НӨҮГ-ийн ТУЗ-ийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч гэх зэргээр ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ байсан бол одоо Хотын даргын орлогч гэх дөрөв дэх давхар дээлээ өмсөж буй.
Тэгвэл "Давхар дээлтэй" Г.Жаргалсайхан төлөөлөгчийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр 2023 онд 25 сая төгрөгийн орлоготой байсан бол нэг жилийн дотор буюу 2024 онд 109 сая төгрөг болж нэмэгдэн, харин гэр бүлийн орлого нь 0 төгрөг байсан баримтыг хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно.
Өөрөөр хэлбэл, хувьдаа нэг ч бизнес байхгүй гэж мэдүүлсэн түүний орлого нь нэг жилийн дотор 5 дахин өсжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮109 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮160 сая /Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮16 сая /,Hyundai, Sonata 7/
Мал аж ахуй: ₮178 сая /Адуу-32, Үхэр-52/
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮33 сая
Хадгаламж: ₮5 сая
Авлага: ₮290 сая
Зээл: ₮97 сая гэж мэдүүлжээ.


