“Давхар дээлтэй“ Д.Ундармаа НИТХ-ын төлөөлөгч болсноор орлого нь ₮24 саяас ₮97 сая болж НЭМЭГДЖЭЭ

Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, иргэдийнхээ асуудлыг шийдэх хүмүүс давхар дээлтэй болоод удаж буй.
Тодруулбал, тэдний нэг бол НИТХ-ын төлөөлөгч Д.Ундармаа.Түүний хувьд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ийн дарга, НИТХ-ын төлөөлөгч гэсэн ДАВХАР ДЭЭЛТЭЙ ажиллаж буй.
Тэгвэл "Давхар дээлтэй" Д.Ундармаа төлөөлөгчийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр 2023 онд 24 сая төгрөгийн орлоготой гэж байсан бол 2024 онд буюу төлөөлөгч болсноор орлого нь 97 сая төгрөг болж нэмэгджээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮97 сая
Гэр бүлийн орлого: ₮7 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮66 сая үнэлгээгүй /Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮6 сая /Nissan, Teana/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮142 сая /Эзэмших-0.5012м2-1, Эзэмших-400м2-1, Эзэмших-700м2-2 нийт 4 ГАЗАРТАЙ /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮8 сая
Хадгаламж: ₮46 сая
Авлага: ₮10 сая
Зээл: ₮15 сая гэж мэдүүлжээ.

