Х.Нямбаатар: Тойруулж “буудаж” байхаар намайг шалга

2026 оны 4 сарын 27

Arslan.mn

Өнгөрсөн шөнө хуулийн байгууллагаас Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн гэрт нэгжлэг хийж, түүнийг 48 цагийн хугацаатай баривчилсан талаар мэдээлэл гараад буй.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар надаас хоёрхон аргаар л ажлыг минь ав гэдгийг хэлж байгаа. Тэрээр "Т.Даваадалайг шөнө дунд айдас төрүүлэн 48 цагаар баривчилсан байх юм. Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна. Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна. Гэмт хэрэгт хэнийг ч сэжиглэж, шалгаж болно. Жишээ нь, Даваадалай орлогч дуудахад нь очсон. Гэрийн хаягтай, оргон зайлаагүй, мөрдөгчийг айлган сүрдүүлээгүй, нотлох баримт устгаад дахин гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлгүй байхад амралтын өдөр өдөржин байлгаж байгаад шөнө дунд айдас төрүүлэн 48 цагаар баривчилсан байх юм.

Хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд мөрдөн шалгах ажиллагааг хорьж мөрдөж хөтөлж явуулдаг аргачлалаас нь өөрчлөх гэж хуулийг нь батлуулсан. Харамсалтай нь яг хүн байвал хэрэг нь олдоно, хорьж мөрдөж хүлээлгэнэ гэдэг тактик хэвээр оршсоор байна.

Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга. Албан тушаал, эрх мэдэл солилцдог уг нь 2 арга бий.

1. Намын хурлаар

2. Хонгилоор

Мэдээж хоёр дахийг сонгосон бол тойруулж буудаж олон хүн хэлмэгдүүлж байхаар намайг дуудаж шалга." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668587
0 эможи

keyboard_arrow_up