Найрамдлын замыг маргаашаас эхлэн хэсэгчлэн хаана

2026 оны 4 сарын 16

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван шарын нүхэн гарц дээгүүр явган хүний гүүрэн байгууламж барина. Уг ажил маргааш эхлэх тул Найрамдлын зам дагуух хөдөлгөөнийг долоо хоног хэсэгчлэн хаахаар болжээ

Тодруулбал, Нийслэлээс Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Уг ажил маргааш эхэлнэ. Энэ хүрээнд Таван шарын төмөр замын гармын баруун талын авто зам буюу Найрамдлын зам дагуух хөдөлгөөнийг маргааш буюу дөрөвдүгээр сарын 17-ны өглөөний 08:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 23:00 цаг хүртэл түр хугацаанд хязгаарлаж гүүрийн ажлыг хийх ажээ.

Тодруулбал, гүүрэн байгууламж хийх  долоо хоногийн хугацаанд замыг бүрэн хаахгүй бөгөөд зорчих хэсгийг нэг эгнээ болгон хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах юм байна.

Гүүрэн гарцтай болсноор явган зорчигчид авто зам, төмөр замын хөдөлгөөнөөс ангид, аюулгүй зорчих боломж бүрдэнэ. Мөн гүүрэнд 3 орц, гарц бүхий рамп, пандусыг байрлуулснаар бүх иргэн тэгш, хүртээмжтэй зорчих боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Тиймээс жолооч нар дээрх хугацаанд тус замаар зорчихдоо байршуулсан замын тэмдэг, тэмдэглэгээг мөрдөж, Замын хөдөлгөөний дүрмийг сахиж, хөдөлгөөнд оролцохыг сануулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668441
0 эможи

keyboard_arrow_up