“Давхар дээлтэй“ Т.Батцогт төлөөлөгч ₮539 саяын 4 ОРОН СУУЦ, ХАУСТАЙ, ₮18 саяын үнэлгээтэй 4 ГАЗАРТАЙ

2026 оны 4 сарын 08

Arslan.mn

Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, иргэдийнхээ асуудлыг шийдэх хүмүүс давхар дээлтэй болоод удаж буй. 

Тодруулбал, тэдний нэг бол  НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт. Түүний хувьд  "ДАВХАР ДЭЭЛ"-тэй буюу НИТХ дахь АН-ын бүлгийн дарга, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр  ажиллаж буй.

Тэгвэл "Давхар дээлтэй" Т.Батцогт төлөөлөгчийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Тэрээр 2020 онд 17 сая төгрөгийн орлоготой байсан бол 2024 онд 37 сая төгрөг болж нэмэгдэн, харин  гэр бүлийн орлого нь 0 төгрөг байсан баримтыг хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮16 сая
Гэр бүлийн орлого:  ₮14 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮539 сая  /Орон сууц-4, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮29 сая /Адуу-32, Хонь-94/
Газар: ₮18 сая /Эзэмших-05га-1, Эзэмших-676м2-1, Эзэмших-700-2 нийт дөрвөн ГАЗАРТАЙ /

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮57 сая
Хадгаламж: ₮0 сая 
Авлага: ₮31 сая
Зээл:  ₮226 сая гэж мэдүүлжээ.

₮8 саяар үнэлэгдэх орон сууцаа дөрөвхөн жилийн дотор 580 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, хаус болгож, 180 адуутай болох аргаасаа цалингаараа амьдардаг жирийн иргэддээ заагаад өгчихвөл улс эх орны ирээдүйд хэрэгтэй л юм даа!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668333
0 эможи

keyboard_arrow_up