“Давхар дээлтэй“ НИТХ-ын төлөөлөгч Г.Батзориг 5 жилийн дотор ТЭРБУМТАН болжээ

2026 оны 4 сарын 28

Arslan.mn

Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, иргэдийнхээ асуудлыг шийдэх хүмүүс давхар дээлтэй болоод удаж буй. 

Тодруулбал, тэдний нэг бол газрын албанаас хотын менежер болсон НИТХ-ын төлөөлөгч Г.Батзориг. Түүний хувьд Улаанбаатар хотын Ерөнхий менежер-Захирагчийн ажлын албаны дарга,  "Хот төлөвлөлт, судалгааны институт” НӨҮГ-ийн Удирдах зөвлөлийн дарга, НИТХ-ын төлөөлөгч гэх зэргээр ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ болж буй.

Дүүргийн Газрын харилцааны албанд газар зохион байгуулагч байсан тэрээр сүүлийн 5 жилийн дотор  крандуулсаар хотын бүх өнгөтэй албан тушаалуудыг сэлгэж дуусгасан дардан намтартай  Г.Батзориг шиг төлөөлөгч НИТХ-д лав байхгүй.

Тэгвэл "Давхар дээлтэй" Г.Батзориг төлөөлөгчийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Тэрээр 2020 онд 17 сая төгрөгийн орлоготой байсан бол 2024 онд 37 сая төгрөг болж нэмэгдэн, харин  гэр бүлийн орлого нь 0 төгрөг байсан баримтыг хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно.

Харин 2019 онд нийт хөрөнгө 77 сая төгрөг байсан бол 2024 онд жилийн орлого нь 37 сая төгрөг, 580 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц, хаустай болжээ. Мөн 540  сая төгрөгийн малтай, эзэмших, өмчлөх эрхийн хоёр газартай болж, нийт хөрөнгө нь 1,1 гаруй тэрбум төгрөг болсон байна.

Өөрөөр хэлбэл, хөрөнгө нь таван жилийн дотор 10 дахин өсөж, тэрбумтан болсон гэсэн үг.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮37 сая
Гэр бүлийн орлого:  ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮580 сая  /Орон сууц-1, Амины орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮540 сая /Үхэр-89, Адуу-160, Адуу-20/
Газар: ₮30 сая /Эзэмших-700м2-1, Өмчлөх-3074м2-1 нийт хоёр ГАЗАРТАЙ /

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮16 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮30 сая гэж мэдүүлжээ.

₮8 саяар үнэлэгдэх орон сууцаа дөрөвхөн жилийн дотор 580 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, хаус болгож, 180 адуутай болох аргаасаа цалингаараа амьдардаг жирийн иргэддээ заагаад өгчихвөл улс эх орны ирээдүйд хэрэгтэй л юм даа!

Ташрамд дурдахад, 2024 оны 10-р сард орон нутгийн ээлжит сонгуулиар НИТХ-д 45 төлөөлөгч сонгогдсон. Тус 45 мандатын 40-ийг нь МАН авсан бол үлдсэн 5-ыг нь АН авсан байдаг. Үүнээс хойш НИТХ-ын төлөөлөгчид ээлж, дараалал нийслэлийн харьяа газруудад томилогдох болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 26 төлөөлөгч давхар дээлтэй болоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
668332
1 эможи

Зочин
2026-04-28 21:20
Nyanbakteriin turiivch n yum bishu kkk tiim l ih nemegdeed bgn bol ygd shalgahgui bgn
Зочин
2026-04-14 08:16
Хотын дарга, НИТХ-ын төлөөлөгч гэх мэт давхар давхар албан тушаалтай хүмүүс шалгууртай байх ёстой.
Зочин
2026-04-14 08:16
Давхар дээл болсон төлөөлөгчид хотмыг удирдаж байгаа нь асуудалтай. Шалгах ёстой.
Зочин
2026-04-14 08:16
26 төлөөлөгч давхар дээлтэй гэсэн. Эдгээр хүмүүсийг шалгах ёстой. Шалгуур хэрэгтэй.
Зочин
2026-04-14 08:15
Г.Батзориг болон бусад давхар дээлтэй төлөөлөгчдөд шалгуур хэрэгтэй. Иргэд мэдэж байх ёстой.
Зочин
2026-04-14 08:15
Хөрөнгө нь 10 дахин өссөн гэдэг нь хэвийн бус. Шалгах ёстой.
Зочин
2026-04-14 08:14
Газрын тендерүүдээр баяжсан байх нь дагавар юм. Шалгуур хэрэгтэй.
Зочин
2026-04-14 08:14
5 жилд 77 саяас 1.1 тэрбум болсон хөрөнгө. Энгийн иргэд ингэж чадах уу? Шалгуур хэрэгтэй.
Зочин
2026-04-14 08:14
НИТХ-ын төлөөлөгчид гэмт хэрэгтэн мэдүүлэгээ удаан шалгуулах ёстой. Одоо л юмуу?
Зочин
2026-04-14 08:13
Хөрөнгөөс гадна 180 адуутай болж, малын аж ахуйгаар хичнээн орлого олж байгаа вэ? Энэ нь мэдүүлэгт байхгүй.
Зочин
2026-04-14 08:13
Давхар дээл болсон хүмүүс нь өөрсдөдөө л ашигтай ажиллаж байгаа юм. Иргэдэд хэрхэн ажиллаж байна вэ?
Улс төрчин
2026-04-14 08:11
Хотын даргаар ажиллаж байхдаа давхар дээлтэй болох нь эрх мэдлийн халаа юм. Шалгуур хэрэгтэй.
Монгол иргэн
2026-04-14 08:10
Г.Батзоригын хөрөнгө 5 жилд 10 дахин өссөн гэдэг нь хэвийн бус. АТГ-ын шалгуур маш сул байна.
Монгол иргэн
2026-04-14 08:08
5 жилийн дотор хөрөнгө 10 дахин өссөн гэхэд л итгэхэд хүндрэлтэй. Энгийн иргэдийн амьдралд ингэх боломжгүй шүү дээ. Шалгуур хэрэгтэй.
Зочин
2026-04-14 08:07
5 жилийн дотор хөрөнгө 10 дахин өссөн гэхэд л итгэхэд хүндрэлтэй. Энгийн иргэдийн амьдралд ингэх боломжгүй шүү дээ. Шалгуур хэрэгтэй.
Зочин
2026-04-09 12:02
шоронд орох болзолоо хангачихсан юм бишүү :))
Зочин
2026-04-08 21:05
Бордюрийн ба плитаны тендерээс баяжсан байна
Irgen
2026-04-08 15:37
super avligchn shu! aimar yum bnle!
keyboard_arrow_up