А.Баяр: Хар цэгүүдийг камержуулснаар гэмт хэргийн тоо буурсан

2026 оны 4 сарын 08

Arslan.mn

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс 2026 оны 3 дугаар сарын гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.

Өнгөрсөн сарын байдлаар Улаанбаатар хотод нийт 9969 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ тодорхой үр дүнгээ өгч эхэлж байгааг харуулж байгааг албаныхан онцоллоо.

Тодруулбал,

  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1529 бүртгэгдэж, өмнөх оноос 78 тохиолдлоор буурсан байна.
  • Хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 33 хувиар буурсан нь урьдчилан сэргийлэх ажил эрчимжиж байгааг илтгэж байна.

Харин зарим төрлийн гэмт хэрэг өсөлттэй гарчээ. Үүнд:

  • Залилах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 892 тохиолдлоор өссөн бол
  • Зам тээврийн осол 1651 бүртгэгдэж, 10 хувиар нэмэгдсэн байна.

Эдгээр үзүүлэлттэй холбогдуулан Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр "Гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг “хар цэгүүд”-ийг тогтоон, камержуулалтыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг сайжруулахад чухал нөлөө үзүүлж байна. Мөн хүүхэд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, зөв төлөвшилтэй иргэн болгох зорилготой “Монгол хүн” хөтөлбөрийг өргөжүүлэх нь урт хугацаанд гэмт хэргийн бууралтад бодит хувь нэмэр оруулна. Цаашид залилах гэмт хэрэг, зам тээврийн ослын өсөлтийг бууруулахад иргэдийн оролцоо, сэрэмжлүүлэг мэдээлэл, технологид суурилсан хяналтын тогтолцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг нь харагдаж байна" гэлээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668325
0 эможи

А.Баяр
keyboard_arrow_up