“3 давхар дээлтэй“ НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан үнэлгээгүй 8 ГАЗАРТАЙ

Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, иргэдийнхээ асуудлыг шийдэх хүмүүс давхар дээлтэй болоод удаж буй.
Тодруулбал, тэдний нэг бол НИТХ-ын дарга асан, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан. Түүний хувьд Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн ахлах зөвлөх, УСУГ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч гэх зэргээр ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ болж буй.
Түүний хувьд 2020 оны орон нутгийн сонгуулиар “НАМ утааг ялж, чадлаа. Утааны түгжээг тайлав” гэх сурталчилгаа хийж олны шүүмжлэлд хамгийн их өртсөн улстөрч юм.
Тэгвэл "Давхар дээлтэй" Ж.Батбаясгалан төлөөлөгчийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮84 сая
Гэр бүлийн орлого: ₮93 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮812 сая /Орон сууц-1 , Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮35 сая / Микроавтобус маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮148 сая /Адуу-60, Адуу-22, Хонь-150/
Газар: ₮0 сая /үнэлгээгүй 8 ГАЗАРТАЙ /
- Эзэмших-200м2-1,
- Эзэмших-300м2-1,
- Эзэмших-400м2-2,
- Эзэмших-643м2-1,
- Эзэмших-647м2-1,
- Эзэмших-662м2-1,
- Эзэмших-675м2-1
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮123 сая
Хадгаламж: ₮17 сая Бэлэн мөнгө: ₮150 сая
Авлага: ₮88 сая
Зээл: ₮10 сая гэж мэдүүлжээ.
Ташрамд дурдахад, 2024 оны 10-р сард орон нутгийн ээлжит сонгуулиар НИТХ-д 45 төлөөлөгч сонгогдсон. Тус 45 мандатын 40-ийг нь МАН авсан бол үлдсэн 5-ыг нь АН авсан байдаг. Үүнээс хойш НИТХ-ын төлөөлөгчид ээлж, дараалал нийслэлийн харьяа газруудад томилогдох болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 26 төлөөлөгч давхар дээлтэй болоод байна.






