Х.НЯМБААТАР: Нэгдүгээр тойрог хурдны замыг 36 сарын дотор, Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна

“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг нээлээ.
Тендерийг “түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилттэй хамтарсан” буюу "EPC+F" хэлбэрээр зарласан юм. Өөрөөр хэлбэл, тендерт шалгарсан гүйцэтгэгч нь төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, шаардлагатай тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг хийхээс гадна төслийн санхүүжилтийг бүрэн хариуцан хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
Хотын дарга Х.Нямбаатар “Нэгдүгээр тойрог хурдны зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерт “China first highway engineering company limited”, “Shandong Luqiao Group Co., Ltd”, “China Railway 16th Bureau Group Co., Ltd”, “Чайна Гэжуба Групп Лимитэд Компани” гэсэн дөрвөн компани оролцож, үнийн саналаа ирүүлсэн байна. Тендерт оролцсон дөрвөн компанийг ирэх долоо хоногт Үнэлгээний хороо үнэлнэ. Туулын хурдны зам, тойрог хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 50 бууруулах юм.
Туулын хурдны зам, нэгдүгээр тойрог зам салшгүй төсөл. Туулын хурдны замтай холбоотой хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.
Харин нэгдүгээр тойрог хурдны замын бүтээн байгуулалтыг энэ зундаа багтаан эхлүүлнэ. Газар чөлөөлөлт, ажлын нарийвчилсан зураг зэрэгцэж хийгдэнэ.
Нэгдүгээр тойрог хурдны замыг 2028 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй бол 2027 оны эцэст Туулын хурдны зам ашиглалтад орно.
Ингэснээр Улаанбаатар хотын иргэдийн шүдний өвчин болсон авто замын түгжрэлийн асуудал бүрэн шийдэгдэнэ гэдгийг хэлье" гэв.

