Богдхан уулын “Зүүн оргил” гэдэг газар гарсан ойн гал түймрийг бүрэн унтраалаа

2026 оны 4 сарын 02

Arslan.mn

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Зүүн оргил” гэдэг газар (2026.04.01) 16:06 цагт гарсан ойн гал түймрийг 17:30 цагт цурамд оруулж, 22:50 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагаанд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны  ажилтнууд, “Мод” мото клубын иргэд нийт 28 алба хаагч, 5 автомашин, 3 мотоциклтойгоор оролцсон байна.

Урьдчилсан байдлаар  түймэрт 2 га талбай өртсөн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668241
0 эможи

keyboard_arrow_up