БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж 28 иргэнээс 3-5 хүртэлх сая төгрөгийг авлига болгон АВЧЭЭ
МАН-аас 2024 онд Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшин, сонгогдсон Б.Ууганцэцэг нь өөрийн ойр дотны, танил хүмүүсээ Нийслэлээс хэрэгжүүлж буй түрээслээд өмчлөх орон сууц хөтөлбөрт хамруулж өгнө хэмээн 3-5 хүртэлх сая төгрөгийн авлигыг авчээ.
Өнөөдрийн байдлаар 28 хүн түрээслээд өмчлөх орон сууц хөтөлбөрт хамрагдана гэж мөнгөө төлөөлөгч Б.Ууганцэцэгт өгөөд залилуулсан учраас шүүхэд гомдлоо гаргаад байгаа гэх мэдээлэл байна.
БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг нь нөхөр н.Мөнх-Эрдэнийн хамтаар олон хүнийг залилсан, 200 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн ХУД-ийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа аж.
Б.Ууганцэцэгийн хувьд БГД-ийн төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон, дүүргийн 8-р хорооны МАН-ын үүрийн дарга юм.
Түүний хувьд нийслэлийн удирдлагууд МАН учраас би өөртөө тодорхой квотуудыг шууд авч чадна, зуучлах зардал хэрэгтэй хэмээн иргэдээс мөнгө авсан хэмээн хохирогчдоос нь хэлэв. Залилуулсан иргэд нь ихэнх нь Баянгол дүүргийн иргэд байгаа гэв.
Дашрамд сонирхуулахад, Б.Ууганцэцэг нь "Стэппэ Арена"-гийн хажууд 3 га газрыг нийслэлээс шийдүүлж авсан хэмээн өнгөрсөн оны 11 дүгээр сард тус газраа 3,7 тэрбумаар зарсан гэх мэдээлэл байна.


