Алга болоод 2 хонож байсан байлдагч С нь мотоциклоосоо унаж гэмтсэн байсныг нутгийн иргэн олжээ
2026 оны 3 сарын 30

Бэлчээрлэж байсан тэмээгээ эргүүлэхээр яваад сураггүй болсон Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн байлдагч С-ийг эсэн мэнд олсон талаар албан эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, алга болоод 2 хонож байсан байлдагч С нь мотоциклоосоо унаж гэмтсэн байсныг нутгийн иргэн олжээ.
Байлдагч С-ийн амин үзүүлэлтүүд хэвийн, асуулт асуухад хариулж байгаа бөгөөд нүүр гар нь бага хэмжээгээр гэмтжээ
Одоо сумын эмнэлгийн анхны тусламж үзүүлж, маргааш Улаанбаатар хотруу нисдэг тэргээр тээвэрлэж, эмнэлэгт хүргэхээр болжээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668177
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
