Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ

2026 оны 3 сарын 26

Arslan.mn

Барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд эхэлж буйтай холбогдуулан иргэдийн эрүүл, аюулгүй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр нийслэлийн Хяналт шалгалтын газраас Улаанбаатар хотод баригдаж буй барилга, байгууламжуудын зөвшөөрөл, стандарт, норм, аюулгүй ажиллагааны зөрчлийг арилгах хяналт шалгалтыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд “Цагаан хуаран Консалтинг” ХХК-ийн хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн байршилд ажиллалаа.

Тодруулбал, “Цагаан хуаран Консалтинг” ХХК нь Өгөөмөр захын хойно нийт 5.5 га талбайд 2448 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж буй. Уг төслийн сүүлийн ээлж болох V ээлжийн орон сууцны барилга угсралтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор тухайн орчимд байрлах 91А орон сууцны иргэдээс орон сууцад нь доргилт өгсөн, улмаар ан цав үүсэж иргэдийн тав тух, аюулгүй байдал алдагдсан. Мөн 22:00 цагаас хойш үйл ажиллагаа явуулж буй зэрэг гомдлыг ирүүлсэн аж. Гомдол, мэдээллийг шийдвэрлэх хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газраас хяналт шалгалт хийхэд тус байгууллага нь барилгын ажилтай холбоотой бусад зөвшөөрлөө авсан хэдий ч барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон юм. 

Ийнхүү өнөөдөр “Цагаан хуаран Консалтинг” ХХК-ийн барилга угсралтын ажлыг түр зогсоож, хууль, дүрэм журмын дагуу холбогдох зөвшөөрлийг авч барилга угсралтын ажлаа эхлүүлэх, орчны аюулгүй байдлыг хангах зэрэг үүрэг даалгаврыг өгөв. 

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 616 бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга угсралтын ажлууд явагдаж байна. Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхнийг холбогдох зөвшөөрлийг авч бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх, стандарт, норм, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлахыг зөвлөж байна” гэлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668150
0 эможи

Зочин
2026-03-27 10:52
Хотоо хар стандартаа хар алиа гарууд хууль нь мөнгө өгүүл явж болдог мөнгө өгөхгүй бол зогсоож болдог хуультай элэгийн шүү хоттойгоо амьдралтайгаа авцалдсан стандарт нэммээр юмдөө эсүүл тас хоригло тас хуулиа чангал 1 л хууль заалт мөрдүүл барилга хоорондын зай 50м бол тэгээл тас 1 л хууль гарга мөрдүүл , 22:00 хүртэл юм бол 1 л хууль дүрэм мөрдүүл чангал хотод 100 барилгын 50 нь хуулиа бариад эрх мэдэлтэй ар тал нтр тэй 50 барилга нь дур зоргоороо ажилаал болдог байж таарахгүй бүгд л дулааны улиралтай уралдаж төслөө явуулж байгаа алагчилдагаа боль , жишээ нь и март дэлгүүр 24 цаг 365 хоног ажиллаж барьсан хууль хаана бна дүрэм хаана хэн гомдол гаргасын байцаагч хаана байсын хэн очиж зогсоосын цагдаа хаана байсын жүжиг цаашаа л бна хууль алагчлах ёсгүй энэ болно болохгүй гэсэн юм байхгүй бүгд л зун намартаа уралдаж зардлаа хэмнэж төслөө явуулах хүсэл зорилготой шүү
keyboard_arrow_up