Улаанбаатар хот Франц улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026 оны 3 сарын 17

Arslan.mn

Манай улс БНФУ-тай хот байгуулалт, дэд бүтэц, тогтвортой хотын хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Коринн Пэрейра тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар “Бүгд Найрамдах Франц Улс нь манай гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш. Улаанбаатар хотын хувьд БНФУ-ын нийслэл Парис болон бусад хотуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргахад онцгойлон анхаарч байна. Тодруулбал, миний бие энэ оны нэгдүгээр сард Парис, Лион хотуудад Улаанбаатар метро болон Дүүжин замын тээврийн төслүүдийн хүрээнд уулзалтууд зохион байгуулсан. Цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

БНФУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Коринн Пэрейра цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

Ташрамд, Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 61 жилийн ой энэ онд тохиож байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667977
0 эможи

Зочин
2026-03-17 22:00
үнэхээр атомын цахилгаан станцтай болох хэрэгтэй
keyboard_arrow_up