Нийтийн тээврийн бодлогын газрын даргаар томилогдсон Г.Билгүүн орон сууцгүй ч ₮513 саяын үнэлгээтэй БАРИЛГАТАЙ

Нийтийн тээврийн бодлогын газрын даргаар Г.Билгүүнийг томилжээ.
Г.Билгүүн нь Эдийн засагч, Төрийн удирдлагын магистр бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албанд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн хэлтсийн даргаар тасралтгүй 9 жил ажилласан гэнэ.
Нийтийн тээврийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Отгонжаргалын Төрийн албан хаагч сэлгэн ажиллуулах гэрээний хугацаа дууссан байна.
Тэгвэл Нийтийн тээврийн бодлогын газрын даргаар томилогдсон Г.Билгүүний 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮46 сая
Гэр бүлийн орлого: ₮59 мянга
Орон сууц барилга байгууламж: ₮513 сая /Үйлчилгээний зориулалттай барилга/
Тээврийн хэрэгсэл: ₮60 сая /,Lexus, RX 350- 1 /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮1 сая
Хадгаламж: ₮66 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
