НИТХ-ын төлөөлөгч Г.Батсайхан “МУИС“ төгссөн гэх мэдээллийг няцаасан нь намтар зохиодог улс төрийг ил болгов уу

2026 оны 2 сарын 25

Arslan.mn

НИТХ-ын төлөөлөгч Г.Батсайханы боловсролын талаар МУИС тайлбар гаргажээ.

Тодруулбал, МУИС-иас албан ёсны тодруулга гаргаж,  НИТХ-ын төлөөлөгч Г.Батсайхан нь тус сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцаж, төгсөөгүй болохыг мэдэгдлээ.

Харин энэ асуудлыг  сэтгүүлч тодруулахад, “Би МУИС-д сураагүй шүү дээ, зүгээр их сургуульд сурсан гэж бичсэн. Хэвлэлийн алдаа байсан” хэмээн худлаа тайлбар хийнэ. 

Энэ бол яг хэвлэлийн алдаа  мөн гэж үү? Сэтгүүлийн намтрыг өөрөө бичиж, өөрөө хянаж,  олон нийтэд түгээдэг албан мэдээлэл. Гэтэл “МУИС” гэдэг дөрвөн үсэг гэнэт өөрөө шургаад орчихсон мэт ярьж зогсох нь өөр маш хариуцлагагүй үйлдэл мөнөөс мөн.

Товчхондоо,  “Авто инженер болох мөрөөдөлтэй ч эцэг эхийн зөвлөснөөр МУИС-д орсон” гэх уянгын намтар нь одоо “би угаасаа МУИС-д сураагүй” гэх энгийн тайлбартайгаа яаж нийцэх вэ?

Хуурамч дипломтой, боловсролгүй “докторант” гэх НИТХ-ын төлөөлөгч Г.Батсайханыг эргүүлэн татахыг иргэд шаардаж эхэллээ.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667711
1 эможи

keyboard_arrow_up