Харилцааны зөрчил гаргасан автобусны жолоочийн цалингийн 5 хувийг хасжээ

2026 оны 2 сарын 12

Arslan.mn

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна.

  • Талархал: Баянгол дүүргийн иргэн Тунгалаг: Ч:57Б (Алтан овоо-48-р гудамж-МУИС) чиглэлд явж байсан "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын 2-108 гарааш дугаартай автобусны жолооч Б.Нямрагчаа өндөр настай надад автобусанд бууж, суухад тусалсан. Мөн зам зааж өгсөн эелдэг сайхан харилцаатай жолоочид баярлалаа.
  • Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Г.Балжин: Офицеруудын ордны автобусны зогсоолд ажиллаж байсан Нийтийн тээврийн бодлогын газрын шалгагч Л.Одончимэг өндөр настай хүнд тусалж, ар гэртэй нь холбогдож шуурхай арга хэмжээ авсанд маш их баярлалаа.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Т.Дашбат: Ү:23 (Хужирбулангийн шинэ эцэс-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 19-072 гарааш дугаартай автобусны жолооч Ботаник зогсоолоос орж ирсэн хүнээс бэлэн мөнгө гар дээрээ авсан.

  • Шийдвэрлэлт: Эмсид ХХК-ийн 19-072 гарааш дугаартай автобусны жолооч Э.Б-ын гаргасан зөрчлийг байгууллагын дотоод журмын дагуу шалгаж хариуцлага тооцох чиглэл өгөв.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Дэлгэрмаа: Ч:63 (Хан Хиллс-МУБИС) чиглэлд явж байсан 1-149 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Нэг чиглэлийн хоёр автобус зэрэгцэж яваад байхаар нь шаардлага тавьсан чинь хүлээж аваагүй.

  • Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолооч Б.Б-д байгууллагын дотоод журмын дагуу шагналт цалингийн 5 хувиар хасагдуулж олгох шийдвэр гаргав.

 

 

 

Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667578
1 эможи

keyboard_arrow_up