Тэргэнцэртэй иргэдийн нийтийн тээврээр үйлчлүүлэх хүртээмжийг 73.7 хувиар нэмэгдүүлжээ

2026 оны 2 сарын 06

Arslan.mn

НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо болон Бүсчилсэн хөгжлийн хороо Нийтийн тээврийн бодлогын газрын үйл ажиллагаатай танилцлаа. НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа, төлөөлөгч Т.Батцогт, Б.Ану-Үжин, О.Зундуйдорж, Э.Одонтуяа нар тус газрын үйл ажиллагаатай танилцаж, ажиллалаа.

Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал нийтийн тээврийн бодлого, шинэчлэл, өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Нийтийн тээврийн бодлогын газарт их, дунд багтаамжийн 1286 автобус бүртгэлтэй байгаагаас өдөрт дунджаар 1183 автобус Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд гарч, өдөрт дунджаар 500 мянга гаруй иргэдэд үйлчилж байна. Тухайлбал, өчигдрийн байдлаар нийтийн тээврээр нийт 552.182 хүн зорчжээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн буудлаас хамгийн их буюу 7000 гаруй зорчигч суусан бол Офицеруудын ордны урд буудалд хамгийн их буюу 10.000 гаруй зорчигч буусан байна. Түүнчлэн нийтийн тээврийн төлбөрийн менежментийн системийг хөгжүүлж, нийтийн тээврээр зорчсон төлбөрийг зориулалтын картаас гадна банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг төрөл, хэлбэрээр төлөх боломжийг бүрдүүлэн ажилласнаар 2025 онд 171.9 сая зорчигч тээвэрлэж, 56.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 24.9 сая зорчигч илүү тээвэрлэж, 23.1 тэрбум төгрөгийн орлого илүү төвлөрүүлсэн үзүүлэлттэй байна. Мөн тэргэнцэртэй иргэн нийтийн тээврээр үйлчлүүлэх хүртээмжтэй байдал 2022 онд 56 байсан бол 2026 оны 1-р сарын байдлаар 1009 болж 73.7%-иар нэмэгдсэн байна.

Arslan.mn

Харин парк шинэчлэлийн тухайд 2020-2025 онуудад нийтдээ 1453 тээврийн хэрэгслийг үйлчилгээнээс хасаж, нөхөн хангалтаар 1631 тээврийн хэрэгслийг бүртгэж үйлчилгээнд оруулсны 1177 тээврийн хэрэгсэл нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэгдсэн байна. Тус газрын бүртгэлийн санд цахилгаан хөдөлгүүртэй 107, Евро-4 дизель хөдөлгүүртэй 50, Евро-5 дизель хөдөлгүүртэй 923, газ хөдөлгүүртэй 38 автобус, нийт 1118 автобус буюу бүртгэлтэй автобусны 85.2%-ийг байгаль экологид ээлтэй тээврийн хэрэгслүүд эзэлж байна.

Arslan.mnArslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667492
0 эможи

keyboard_arrow_up